『Amnesty Podcast』のカバーアート

Amnesty Podcast

Amnesty Podcast

著者: Amnesty International Mongolia
無料で聴く

Монголын Эмнести Интернэшнлийн идэвхтнүүд хөтлөн явуулдаг, хүний эрхийн тухай шинэлэг мэдээ, мэдээлэл, сонирхолтой зочидтой ярилцаж, хүний эрхийн боловсрол олгох подкастCopyright 2026 Amnesty International Mongolia 社会科学 科学
エピソード
  • Episode 6: Amnesty Podcast Ep.6: "Ярьдаг Футболк"
    2026/05/12
    Эмнести Подкастын энэ удаагийн дугаараар 2026 оны 05-р сарын 31-ний өдөр зохион байгуулагдах “Ярьдаг Футболк” арга хэмжээ болон хүний эрхийн активизмын талаар Монголын Эмнести Интернэшнлийн гишүүн зочидтой ярилцлаа. Дугаарын зочдоор: · А.Отгончимэг /Монголын Эмнести Интернэшнлийн УЗ-ийн гишүүн, орчуулагч/· Н.Алтынбек /Эрх зүйн 5-р түвшний ангийн оюутан/· М.Мөнхцэцэг /МЭИ-ийн сурагчдын бүлгийн ахлагч/ Дугаарт дараах сэдвийн хүрээнд ярилцлаа. · Зочдын хүний эрхийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн түүх· “Ярьдаг футволк” үйл ажиллагаа гэж юу вэ? · Энэхүү үйл ажиллагааны ач холбогдол, нийгэмд үзүүлэх нөлөө · 2026 оны “Ярьдаг футволк” арга хэмжээг сонсогчид яагаад зорих хэрэгтэй вэ?
    続きを読む 一部表示
    50 分
  • Episode 5: Amnesty Podcast Ep 5: Жагсаал цуглаан ба хүний эрх
    2025/05/15
    Хүн төрөлхтний түүхэнд жагсаал цуглаан нь нийгмийн эерэг өөрчлөлт, шударга ёсыг авчрах хүчтэй арга зам байсаар ирсэн билээ. Та жагсаал цуглааны үеэр ямар эрх эдлэх ёстойгоо мэдэх үү? Тайван замаар хуран цуглах эрхийг хэн хамгаалах ёстой вэ? Жагсаал цуглаанд оролцохоос өмнө, оролцох үед, оролцсоны дараа ямар эрхээ шаардах ёстой вэ? Эдгээр асуултын хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн зөвлөх, судлаач Ц.Батсугартай ярилцлаа. Энэхүү дугаарын цааш түгээж, хүний эрхийн боловсрол түгээгээрэй. Эрхээ мэд, эрхээ хамгаал, эрхээ шаард.
    続きを読む 一部表示
    50 分
  • Episode 4: Amnesty podcast ep 4: 2024 онд дэлхий дахинаа юу болов? Дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын тайлан
    2025/05/14
    Хүний эрхийн судлаач, идэвхтнүүдтэй ярилцаж, боловсрол түгээх зорилготой подкастын энэ удаагийн дугаараар Эмнести Интернэшнлийн дэлхий дахины хүний эрхийн төлөв байдлын тайланд 2024 оныг хэрхэн дүгнэсэн тухай ярилцлаа. Энэхүү дугаараар: Дэлхий дахинаа тулгамдаж буй хүний эрхийн асуудлууд, Ази-Номхон далайн бүс нутагт ямар эрхийн зөрчил давамгайлсан тухай, Монгол улсын анхаарах шаардлагатай хүний эрхийн асуудлуудыг Эмнести Интернэшнл хэрхэн дүгнэсэн тухай Монголын Эмнести Интернэшнлийн судлаач И.Балжиннямтай ярилцлаа. Тайлантай танилцахыг хүсвэл https://amnesty.mn/library/3643
    続きを読む 一部表示
    27 分
adbl_web_anon_alc_button_suppression_c
まだレビューはありません